Зарим аймагт автозамын хөдөлгөөнийг хааж эхэллээ

Зарим аймагт автозамын хөдөлгөөнийг хааж эхэллээ

Өнөөдөр /2024.02.16/ 06:00 цагийн байдлаар нийт нутгаар хүчтэй шуургатай байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж зарим аймагт зам хаагджээ.

Тухайлбал, А14 дугаартай Манхан-Булган-Улсын хил чиглэл, Бага улаан даваанд цас орж хүчтэй шуурсны улмаас зам хаагдаад байна.

Иймд Аймгийн ОБГ, Цагдаагийн газарт мэдэгдэж зам нээгдтэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлар арга хэмжээ авч ажиллаж байна. Иргэд тээвэрчид, жолооч та тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна. Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр, өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.