ВИДЕО: “United Airlines” компаний онгоц газардах үедээ гулсаж, зогсоолын хэсгээс гарчээ

ВИДЕО: “United Airlines” компаний онгоц газардах үедээ гулсаж, зогсоолын хэсгээс гарчээ

Сүүлийн үед “United Airlines” компаний онгоцнуудтай холбоотой осол их гарч байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн баасан гарагт Сан Францискогийн нисэх онгоцны буудлаас хөөрсөн "United Airlines" компанийн "Боинг 777-200" онгоцны нэг дугуй хөөрөх явцдаа салж унаж, доор байсан хэд хэдэн автомашинууд болон хашаануудад эвдрэл учруулсан юм.

Тэгвэл тус компаний  “Boeing 737 Max” гэх онгоц Техас мужийн Хьюстон хотын Жорж Бушийн нэрэмжит тив хоорондын нисэх онгоцны буудалд дөнгөж газардах үедээ зогсож чадалгүй гулсаж, буух зурвасын хажуу талын зүлгэн дээр очиж газардсан осол болсон талаар эх сурвалжууд мэдээлжээ. Онгоцны 160 зорчигч, багийн 6 гишүүн гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй, тэднийг өөр онгоцонд шилжүүлсэн талаар холбогдох албаныхан мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт тус компаний онгоцнуудын дугуй салж унах, хөдөлгүүр шатах гэх мэт ослууд бүртгэгдсэн бөгөөд үүнтэй холбогдуулан холбогдох албанаас шалгалтын ажиллагааг явуулж байгаа билээ.