Сураггүй алга болсон цаначдын цогцсыг Альпийн нурууны ойр хавиас олжээ

Сураггүй алга болсон цаначдын цогцсыг Альпийн нурууны ойр хавиас олжээ

Итали-Швейцарын хилийн дагуух Аролла руу цанын аялал хийхээр алдарт Маттерхорн уулын Зерматтаас хөдөлсөн 6 цаначин өнгөрсөн бямба гарагт сураггүй алга болсон бөгөөд томоохон хэмжээний эрлийн ажиллагааг эхлүүлээд байсан юм. Тэд газраас 3076 метрийн өндөрт байрладаг Тете Бланче уулын ойролцоогоос алга болсон ба Шведийн цагдаагийн албанаас амьд үлдэх магадлал тун бага хэмээн мэдэгдэж байсан юм.

Тэгвэл тус зургаан цаначны тавынх нь цогцсыг өчигдөр 20:20 цагийн үед Швейцарын Альпийн нуруунаас олжээ. Одоогоор үлдсэн нэг хүнийг хайх эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа юм. Албаныхны мэдээлж буйгаар амиа алдсан цаначид бүгд Швейцарын иргэд бөгөөд насны хувьд 21-58 насны хүмүүс байжээ.

Альпийн нуруунд хэдэн өдөр хүчтэй салхи шуурч сүүлийн 24 цаг тасралтгүй цас орж байгаа бөгөөд Зерматтай ойрхон байрлах амралтын газар цасанд дарагдаад байгаа юм. Зерматын агаарын аврах албаны дарга Анжан Труффер “Тэд цасан нурангид дарагдсан гэхээсээ илүү цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болж нас барсан байж болзошгүй. Учир нь Ароллагийн цас нурах эрсдэл багатай хэсэгт тэд алга болсон” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: The Mirror