ВИДЕО: ОХУ-ын Курск, Белгород муж руу "Оросын эрх чөлөө" легионы танкууд нэвтэрч буудалцаан болж байна гэх дүрс бичлэг тархжээ

ВИДЕО: ОХУ-ын Курск, Белгород муж руу "Оросын эрх чөлөө" легионы танкууд нэвтэрч буудалцаан болж байна гэх дүрс бичлэг тархжээ

ОХУ-ын талаас "террорист" хэмээн зарласан "Оросын эрх чөлөө" легион, "Оросын сайн дурын корпус" болон Сибирийн батальон гэсэн зэвсэгт бүлэглэлийн дайчид Курск, Белгород мужийн нутагт нэвтэрч, Теткино тосгоны ойролцоо буудалцаан болж байгаа талаар Varlamov телеграм сувагт мэдээлжээ. 

Тодруулбал,  Украины Зэвсэгт хүчний 50 орчим байлдагч Харьков мужийн Одноробовка суурингаас ирж Белгород муж руу нэвтэрсэн гэжээ. Мөн Курск, Белгород мужид буудалцаан болж буй дүрс бичлэгүүд оросын цахим сүлжээнд тархаж байна. Харин одоогоор ОХУ-ын эрх баригчид энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй байгаа аж. Мөн өнгөрөгч шөнө ОХУ-ын Орел болон Нижний Новгород мужийн Кстово хотын түлш, эрчим хүчний цогцолборын байгууламж руу Украины нисгэгчгүй онгоцууд халдаж, гал түймэр гараад байгаа ажээ. 

Эх сурвалж: Varlamov news