ВИДЕО: "ОХУ-д сүйрсэн Ил-76 онгоцны бүх зорчигчид амиа алдсан тул аврах ажлыг зогсоосон" гэж Оросын эрх баригчид мэдэгджээ

ВИДЕО: "ОХУ-д сүйрсэн Ил-76 онгоцны бүх зорчигчид амиа алдсан тул аврах ажлыг зогсоосон" гэж Оросын эрх баригчид мэдэгджээ

Өнөөдөр /2024.03.12/ ОХУ-ын Иваново мужид цэргийн тээврийн Ил-76 загварын онгоц сүйрсэн явдал нь олон улсын хэвлэлүүдийн анхааралд ороод байна. Тодруулбал, Ил-76 онгоцны хөдөлгүүрт гал гарч нам дор нисэж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгджээ. 

Харин тус ослын талаар Оросын Батлан хамгаалах яамнаас, "Ил-76 онгоц хуваарийн дагуу нислэг үйлдэж яваад Иваново мужид осолдсон. Тус онгоцонд багийн найман гишүүн, долоон зорчигч байсан ба бүгд амиа алдсан. Ослын шалтгаан нь хөдөлгүүрүүдийн нэг нь шатсан" гэж мэдэгджээ. Харин Иваново мужийн эрх баригчид, "Ил-76 онгоцны ослын улмаас багийн бүх гишүүд нас барсан. Ослын газарт гарсан галыг бүрэн унтраасан байна. Ил-76 онгоцны ослын газарт эрэн хайх, аврах ажил дууслаа" гэжээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө