Хиймэл оюун ухаан  ашиглан “Челарис” гэх дарс гарган авчээ

Хиймэл оюун ухаан ашиглан “Челарис” гэх дарс гарган авчээ

Молдова улсын дарс үйлдвэрлэгчид түүхэндээ анх удаа хиймэл оюун ухаан ашиглан нэрсэн дарсыг Дюссельдорф хотноо болсон “ПроВайн-2024” олон улсын үзэсгэлэнгийн үеэр танилцууллаа. Шинэ дарс үйлдвэрлэх туршилтын төслийг “Усан үзмийн мод, дарсны үндэсний алба” (ONVV) гурван жилийн өмнө Техникийн их сургуулийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор эхлүүлсэн байна.

Энэ талаар Молдова улсын Хөдөө аж ахуйн яам “Молдова улсын дарс үйлдвэрлэгчдийн хувьд түүхэн жил болж байна. Бид хиймэл оюун ухааныг ашиглан  “Челарис” дарсыг гаргалаа. Энэхүү бүтээгдэхүүн нь манай улсын олон зууны түүхтэй дарсны соёл, хамгийн дэвшилтэт технологийн үр дүн юм” гэж мэдээлжээ.

Молдова улс нь дэлхийн 70 гаруй оронд дарс экспортолдог бөгөөд дарс үйлдвэрлэл нь эдийн засгийн гол салбаруудын нэг юм.

Эх сурвалж: The Gaze