Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан С.Тулгад БНХАУ-ын 3х3 сагсан бөмбөгийн багт дасгалжуулагчаар ажиллах саналыг тавьжээ

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан С.Тулгад БНХАУ-ын 3х3 сагсан бөмбөгийн багт дасгалжуулагчаар ажиллах саналыг тавьжээ

3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн асуудал нэг хэсэг олны анхаарлыг татаж, спорт сонирхогчид, дэмжигчдийнх нь урмыг хугалж, сэтгэлийг гонсойлгосон билээ. Гэсэн ч тэрбээр баг тамирчдаа  дэмжиж, нууцаар дасгалжуулж, тодорхой хэмжээнд амжилт үзүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан С.Тулгыг БНХАУ-ын 3х3 сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагчаар ажиллах саналыг Хятадын талаас тавьсан гэх мэдээлэл байна. Энэ ч утгаараа тэрбээр саяхан урд хөршийг зорьж, 3х3 сагсан бөмбөгийн багийн үйл ажиллагаатай танилцаад иржээ. Харин дасгалжуулагч С.Тулга нь одоогоор эцсийн шийдвэр гаргаж, дээрх саналд хариу өгөөгүй байгаа аж. Ямартай ч Монголын 3х3 сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагчийн ажлаасаа "хөөгдсөн" түүнд Хятадын 3х3 сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагчаар ажиллах санал ирээд байгаа юм байна. 




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө