Стивен Мнучин “TikTok”-ийг “ByteDance”-аас авахыг зорьж байна

Стивен Мнучин “TikTok”-ийг “ByteDance”-аас авахыг зорьж байна

АНУ-ын Сангийн сайд асан Стивен Мнучин “TikTok”-ийг БНХАУ-ын "ByteDance” компаниас худалдан авахаар зорьж байна. Үүнээс нэг өдрийн өмнө АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим видео хуваалцдаг тус апп-ийг АНУ-д хориглох хуулийн төслийг батлаад байгаа юм.

Энэхүү хуулийн төсөл нь 170 сая америк хэрэглэгчтэй “TikTok”-ийн хувьд томоохон сорилт болж байна.“TikTok”-ийг эзэмшигч “ByteDance” компани тус апп-ийг худалдахгүй бол энэхүү хориг үйлчлэх нөхцөлтэй аж. Харин БНХАУ-ын Засгийн газар “ByteDance”-ийг худалдахгүй гэдгээ өнгөрсөн онд зарлаж байсан юм.“TikTok”-ийг худалдан авах талаар хамтран хөрөнгө оруулах боломжтой хүмүүстэй ярилцсан хэмээн Стивен Мнучин “CNBC”-д өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр амжилттай хэлцэл хийж чадах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд “Bloomberg Intelligence”-ийн тооцооллоор “TikTok”-ийн АНУ дахь бизнес 35-40 тэрбум ам.доллароор үнэлэгдэхээр байна.




Өнөөдөр гахай өдөр

4 цагийн өмнө