ВИДЕО: ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцсэн иргэн саналын авах хайрцаг руу бэх цацаж, сонгуулийн штабын байранд нь гал тавьжээ

ВИДЕО: ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцсэн иргэн саналын авах хайрцаг руу бэх цацаж, сонгуулийн штабын байранд нь гал тавьжээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт өчигдөр /2024.03.15/ эхэлсэн. Оросын энэ удаагийн сонгуулийн санал хураалт гурав хоногийн турш явагдаж, Ням гараг /2024.03.17/-т өндөрлөнө гэдгээрээ онцлог болж байгаа. Учир нь дэлхийн ихэнх улс оронд санал хураалт нэг өдөр болж өндөрлөдөг. 

Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин, Л.Слуцкий, В.Даванков, Н.Харитонов гэсэн дөрвөн хүн нэр дэвшиж байгаа бөгөөд сонгуулийн үр дүнгээр Владимир Путин 80 гаруй хувийн саналаар ялалт байгуулах сонгуулийн луйварыг тус улсын эрх баригчид хийсэн талаар Олон Улсын зарим хэвлэлд мэдээлж буй. Тэгвэл ОХУ-ын иргэд энэ удаагийн сонгуулийг эсэргүүцэж, саналын хуудасны хайрцаг руу бэх цацаж, сонгуулийн штабын байранд гал тавих зэргээр эсэргүүцлээ илэрхийлж байгаа ажээ. 

ВИДЕО: