Австралиас ниссэн онгоц огцом уналт хийсэн нь нисгэгчийн суудал гацаж, онгоцны удирдлагыг түлхэсэн гэж дүгнэжээ

Австралиас ниссэн онгоц огцом уналт хийсэн нь нисгэгчийн суудал гацаж, онгоцны удирдлагыг түлхэсэн гэж дүгнэжээ

Өнгөрсөн даваа гараг /2024.03.11/-т Австралийн Сидней хотоос Шинэ Зеландын Окленд чиглэлд нислэг үйлдэж байсан Чилийн агаарын тээврийн "Латам" компанийн онгоц гэнэт өндрөө алдаж 100 метрийн гүнд огцом уналт хийсний улмаас 50 хүн гэмтэж бэртэж эдгээрээс 12 хүн нь эмнэлэгт хүргэгдсний дотор багийн гурван гишүүн байжээ.

Харин гэнэт өндрөө алдсан тус онгоцны бүхээгийн суудлыг шалгахыг агаарын тээврийн бусад компаниудад зөвлөсөн байна. Учир нь нисгэгчдэд хоол өгч байсан багийн нэг гишүүн бүхээгийн суудлын цахилгаан тохируулагчийг санамсаргүйгээр шүргэсэн байж болзошгүй байгаа аж. Үүний улмаас унтраалга гацаж, нисгэгчийн суудал урагш хөдөлж, онгоцны удирдлагыг түлхэсэн гэж үзэж байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC