Бүхэлдээ өлсгөлөнд нэрвэгдээд байгаа Газын зурваст 200 тонн хүнсний бүтээгдэхүүн ачсан хөлөг онгоц очжээ

Бүхэлдээ өлсгөлөнд нэрвэгдээд байгаа Газын зурваст 200 тонн хүнсний бүтээгдэхүүн ачсан хөлөг онгоц очжээ

Израль болон ХАМАС бүлэглэлийн хооронд өрнөж буй дайны улмаас Газын зурвас дахь хүн ам бүхэлдээ өлсгөлөнд нэрвэгдээд байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ. Хүнсний хангамжийг газар, агаараар хангаж байгаа ч хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байгаа аж. Иймд цагаан будаа, гурил, буурцагт ургамал, лаазалсан ногоо зэрэг 200 тонн хүнсний бүтээгдэхүүн зэрэг хүмүүнлэгийн тусламж тээвэрлэсэн анхны хөлөг мягмар гараг /2024.03.12/-т Кипр дэх боомтоос гарч баасан гараг /2024.03.15/-ийн орой зурвасын эрэгт хүрчээ. 

Эх сурвалж: BBC