ВИДЕО: ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцэж бэх цацаж, санал авах байрыг шатаасан бүх хүмүүсийг "сонгуульд саад учруулсан" хэмээн шалгаж эхэлжээ

ВИДЕО: ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцэж бэх цацаж, санал авах байрыг шатаасан бүх хүмүүсийг "сонгуульд саад учруулсан" хэмээн шалгаж эхэлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын эхний өдөр /2024.03.15/ хэд хэдэн ер бусын зүйл тохиолдсон байна. Тодруулбал, тус сонгуулийг эсэргүүцсэн Орос иргэд саналын хайрцгууд руу будаг цацсан, мөн санал авах байруудыг шатаасан зэрэг олон арван хэрэг гарчээ.

Харин оросын аюулгүй байдлын албаныхан энэ бүхнийг үйлдсэн бүх хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар BBC агентлаг мэдээлсэн байна. Тухайлбал,  Москвагийн Марьино дүүргийн сонгуулийн хэсгийн хороонд нэгэн охин саналын хайрцаг руу бэх асгасан байна. Мөн Москва хотод нэгэн эмэгтэй сонгуулийн санал авах байрыг шатаасан бол Санкт-Петербург хотод нэгэн охин сонгуулийн сурталчилгааны зурагт хуудас руу шатагч коктейль шидсэн хэрэг гарчээ. Харин эдгээр иргэд сонгуулийн хороодын ажилд саад учруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж оросын Мөрдөн байцаах хорооноос мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: BBC