ВИДЕО: ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцсэн иргэд санал авах байранд утаат бөмбөг хаяж, саналын хуудас рүү шингэн зүйл асгасан хэргүүд гарчээ

ВИДЕО: ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцсэн иргэд санал авах байранд утаат бөмбөг хаяж, саналын хуудас рүү шингэн зүйл асгасан хэргүүд гарчээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын энэ өдрүүдэд хэд хэдэн ер бусын зүйл тохиолдсон хэвээр байна. Тухайлбал, Волгоград хотод 76 настай нэгэн эмэгтэй санал авах байрны бүхээгт утааны бөмбөг тавьсан хэрэг гарсан байна.

Мөн Санкт-Петербург хотын Красногвардейский дүүргийн сонгуулийн хэсгийн байранд хий цацаж, үүний улмаас саналын хуудаснуудыг сейфэнд хийж, санал авах байрыг агааржуулах зорилгоор хаасан хэрэг явдал ч болжээ. Улмаар санал хураах хайрцаг руу шингэн зүйл асгаж, сонгуулийн байруудын галдан шатаах гэсэн хэд хэдэн тохиолдол гарсан байна. Харин ОХУ-ын сонгуулийн ерөнхий хорооноос "саналын хуудасны хайрцганд шингэн зүйл асгаж, санал авах байруудыг галдан шатаахыг завдсаны улмаас 214 саналын хуудаст нөхөж баршгүй хохирол учирсан" гэж мэдэгдсэн байна.  

Эх сурвалж: Varlamov news