ОХУ-ын иргэд өнөөдөр сонгуулийн санал авах байр руу дайран орохыг уриалсны дараа зарим хотуудын сургууль, худалдааны төвүүдийг хаажээ

ОХУ-ын иргэд өнөөдөр сонгуулийн санал авах байр руу дайран орохыг уриалсны дараа зарим хотуудын сургууль, худалдааны төвүүдийг хаажээ

Одоогоор 90 хувийн ирцтэй яваа ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль эсэргүүцэл, тэмцлээр дүүрэн үргэлжилж байна. Тодруулбал, иргэд саналын байр луу утаат бөмбөг хаяж, саналын хуудас руу шингэн зүйл асгасан мөн санал хураалтын цаасан дээр "Навальный" гэж бичсэн хэрэг гараад байгаа юм. Мөн Оросын зарим хотуудад халдлага, тэмцэл газар авахаас сэргийлэн сургууль, худалдааны төвүүдийг хаажээ.

Учир нь өнөөдөр үдээс хойш Путиныг эсэргүүцэгчид улс даяараа сонгуулийн санал авах байр руу дайран орохыг уриалсан байна. Энэ талаар сөрөг хүчний удирдагч Дмитрий Гудков "The Sun" сэтгүүлд өгсөн ярилцлагадааи"Бид санал авах байранд эмх замбараагүй байдал үүсгэж, Путины эсрэг болон дайны эсрэг эсэргүүцлээ илэрхийлэхийг хүсч байна. Гол зорилго нь Путиныг дахин сонгогдохыг эсэргүүцэх явдал гэж мэдэгджээ.

Өдгөө 71 настай Путины хувьд ард түмэн нь түүний ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцэн, хорлон сүйтгэж байгаад ихэд бухимдалтай байгаа бөгөөд энэ ажиллагаатай холбоотой бүх хүмүүсийг "эх орноосоо урвасан" хэргээр шийтгэл оногдуулах талаар холбогдох удирдлагуудтай ярилцаж байна гэж хэвлэлүүд анхааруулжээ. Саналын хайрцагт будаг асгаж, утаат бөмбөг шидсэнийхээ дараа тус иргэд эвдлэн сүйтгэсэн хэргээр саатуулагдсан байгаа бөгөөд өчигдрөөс хойш иймэрхүү хэрэг хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байна.