ВИДЕО: А.Навальныйг дэмжигчид В.Путины сонгуулийг эсэргүүцэж, дэлхийн олон оронд суугаа ОХУ-ын элчин сайдын яамдын гадна урт дараалал үүсгээд байна

ВИДЕО: А.Навальныйг дэмжигчид В.Путины сонгуулийг эсэргүүцэж, дэлхийн олон оронд суугаа ОХУ-ын элчин сайдын яамдын гадна урт дараалал үүсгээд байна

Өнөөдөр /2024.03.17/ ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн өдрийн санал хураалт болж байна. Харин ОХУ-ын сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальныйг дэмжигчид “В.Путины эсрэг үд дунд" гэх уриатай жагсаалыг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү жагсаалд оролцогчдыг орон нутгийн цагаар 12:00 цагт санал авах байранд ирэхийг уриалсан юм. 

Энэ дагуу дэлхийн олон улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамдын гадна урт дараалал үүсээд байгаа аж. Тухайлбал, Сингапур, Туркийн Истанбул, Азербайжаны Баку, Японы Токио, Казахстаны Уралск, Сербийн Белград, Энэтхэгийн Гоа зэрэг дэлхийн олон улс орны хотуудад байрлаж буй ОХУ-ын Элчин сайдын яамдын гадна олон хүн цугларч, урт дараалал үүсгээд байгаа ажээ. Энэхүү жагсаалд оролцож буй зарим хүмүүс "В.Путин бол новш" гэсэн лоозон барьсан байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC