Махны үйлдвэрүүд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж ажиллалаа

Махны үйлдвэрүүд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж ажиллалаа

БЗД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говийн эко хүнс” ХХК-ны мах боловсруулах үйлдвэрт мэдээллийн мөрөөр ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар хамтарсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг /2024.03.20/өдөр БЗД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгуулан ажиллажээ. 

Хяналт шалгалтаар үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид нийт 9 дээж авч, Нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторид, байгаль орчин, эрүүл ахуй, хүнсний хяналтын чиглэлийн улсын байцаагчид хэрэглээний ус, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс дээж авч хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид дээжийг хүргүүлэн ажилласан байна.