"The MongolZ" анх удаа Мэйжорын хасагдах шатанд шалгарч, түүх бүтээлээ

"The MongolZ" анх удаа Мэйжорын хасагдах шатанд шалгарч, түүх бүтээлээ

Дани улсын Копенхаген хотноо болж буй цахим спортын CS2 тэмцээнээс Монгол Улсын "The MongolZ" баг хасагдах шатанд шалгарсан анхны Ази баг боллоо. 

"The MongolZ" тус эрхийн төлөө Бразилын Legacy багтай учраа таарч 2:0 харьцаатай буулган авсан юм. Тус баг эхний шатанд ОХУ-ын AMKAL ESPORTS, Хятадын Lynn Vision багийг хожсон. Дараагийн шатанд "FaZe", "Vitality", "Spirit" зэрэг дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөнө. CS2-ын хамгийн өндөр шагналын сантай "PGL Major Copenhagen 2024"-д дэлхийн шилдэг 24 баг оролцож байгаа бөгөөд Монголын "The MongolZ" баг Ази тивийн төлөөлөл болон оролцож байгаа юм.