Дэлхийн Дауны өдөр өнөөдөр тохиож байна

Дэлхийн Дауны өдөр өнөөдөр тохиож байна

Дауны хам шинжийг бусдад ойлгуулах өдөр өнөөдөр /2024.03.21/ тохиож байна.

2006 оны гуравдугаар сарын 21-нд анх Дэлхийн Дауны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болжээ. Учир нь сар болон өдрийг 21-р хромосомын гурвал хэмээх нэр томьёотой адил байхаар тохируулж эл өдрийг сонгосон ба дауны хам шинж нь 21 дэх хромсом хос биш 3 болж хуваагдсанаар үүсдэг удамшлын санамсаргүй гажуудал юм. Түүнчлэн энэ жил "Хэвшмэл ойлголтыг өөрчилье" гэх уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй.