Сурталчилгааны самбаруудад байрлуулсан метроны тендерийн зургуудыг буулгаж эхэлжээ

Сурталчилгааны самбаруудад байрлуулсан метроны тендерийн зургуудыг буулгаж эхэлжээ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн хоёрдугаар сарын 29-ний өдөр зарласан. Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буйг НЗДТГ-аас мэдээлж байсан юм.

Мөн тендер зарласан өдрөө автобусны буудлын сурталчилгааны самбарууд дээр метро барих тендерийн талаарх зургийг байрлуулж байсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байсан. Тэгвэл тус метроны тендерийн зургуудийг сурталчилгааны самбараас буулгаж эхэлжээ.

Гуравдугаар сарын 18-нд нэгдүгээр шатны тендер шалгаруулалтын хугацаа дуусч эхний байдлаар 20 компани материалаа ирүүлээд байгаа юм.