СБД- ийн 18-хороонд үүсээд байгаа халиа тошин айлын байшингийн өндөртэй тэнцэх хэмжээнд хүрчээ

СБД- ийн 18-хороонд үүсээд байгаа халиа тошин айлын байшингийн өндөртэй тэнцэх хэмжээнд хүрчээ

Сүхбаатар дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт халиа тошин айлын байшингийн өндөртэй чацуу хэмжээнд хүрсэн байна. Одоогийн байдлаар тус  хорооны 39 айл хашаа мөс, цасанд дарагджээ. Тиймээс мөс, цасанд дарагдсан айл өрхүүдэд нүүх шаардах бичгийг өгсөн байна. Хүргүүлэх бичиг авсан 10 айл нүүгээд байгаа бол үлдсэн айлууд өнөөдрийг хүртэл огт  нүүгээгүй байгаа аж.

Учир нь иргэдийн зүгээс нүүлгэн шилжүүлж байгаа бүс нь хэт хол гэх тайлбарыг өгчээ. Халиа тошин үүссэн газар иргэд амьдарсаар байгаа нь маш олон эрсдэлийг ар  араасаа дагуулсаар байна.  Мөн шар усны үерийн дараа халдварт өвчин үүсэх эрсдэл өндөр байдаг. Шар усны үерийн ус нь ойр орчмынхоо бохирыг тээвэрлэн урсдаг тул  олон төрлийн халдварт өвчин үүсгэгч нян зөөгдөх магадлал маш өндөр байдаг. Мөн шар усны бохир ус агаарт тодорхой хэмжээгээр уурших  эсвэл хөрсөнд шингэснээр орчны бохирдлыг бий болгодог юм.  Энэ нь хүний эрүүл мэндэд шууд бус замаар нөлөөлөх эрсдэлтэй. Ялангуяа халдварт шар, суулга өвчин, амьсгалын замын болон харшлын гаралтай өвчин тусах нөхцлийг бүрдүүлэх эрсдэлтэй. Иймд иргэд хувийн ариун цэврийг чанд сахих нь аливаа өвчлөлөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах , урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга юм.