Монгол Улс улс аз жаргалын үзүүлэлтээрээ дэлхийн 143 улсаас 77 дугаарт оржээ

Монгол Улс улс аз жаргалын үзүүлэлтээрээ дэлхийн 143 улсаас 77 дугаарт оржээ

Лхагва гарагт нийтлэгдсэн “World Happiness Report” буюу аз жаргалын тайланд Монгол улс дэлхийн 143 улсаас 77 дугаарт эрэмбэлэгджээ.

Энэхүү тайланд улс орнуудын үзүүлэлтийг гаргахдаа нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, нийгмийн халамж, дундаж наслалт, эрх чөлөө, авлига зэрэг албан ёсны тоо баримтуудыг ашиглаагүй, харин хувь хүмүүсийн өөрийн амьдралыг үнэлсэн үнэлэмжийг ашиглажээ. Аз жаргалыг хэмжихдээ 30 хүртэл насныхан буюу залуус, 30-44 насныхан буюу дундаас доош, 45-59 насныхан буюу дундаас дээш, 60-аас дээш насныхан буюу ахмад гэсэн дөрвөн ангиллаар гаргажээ.

Монгол улсын хувьд дэлхийн 143 улсаас залуусын аз жаргалын үзүүлэлтээр 86, дундаас доош насныхны үзүүлэлтээр 74, дундаас дээш насныхны үзүүлэлтээр 65, ахмад насныхны үзүүлэлтээр 53 дугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна.