Г.Амгаланбаатар: УДЭТ-ын хойно баригдсан "Соёмбот өргөө" барилгаас болж зогсоолын асуудал үүсч, үзэгчид ирэхээ больсон

Г.Амгаланбаатар: УДЭТ-ын хойно баригдсан "Соёмбот өргөө" барилгаас болж зогсоолын асуудал үүсч, үзэгчид ирэхээ больсон

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр театрын гаднах автомашины зогсоол, орц, гарц, газрын асуудлаар Хотын дарга Х.Нямбаатарт шаардлага /2024.03.31/ хүргүүллээ.

Энэ үеэр МУГЖ Г.Амгаланбаатар "Энэ театрын хашаанд гурван том байгууллагын нийт 500 гаруй уран бүтээлч ажиллаж байна. Гэтэл сүүлийн үед энэ хэсгийн орц, гарцны асуудлаас болж театрт ирж тоглолт үздэг үзэгчид байхгүй болсон. Манай театрын хойд талд баригдсан "Соёмбот өргөө" гэх өндөр барилга руу орж гарч байгаа бүх хүмүүс манай арын хаалгаар дамжин өнгөрч байгаа нь маш хүндрэлтэй асуудлуудыг үүсгэж байна. Тиймээс бид үндсэн дөрвөн асуудал хөндсөн албан бичгийг хотын дарга  Х.Нямбаатарт хүргүүлэх гэж байна. Театр бол үзэгчдийн оюуны хөтөч байх эрхэм зорилготой цор ганц байгууллага.  Гэтэл үзэгчдээс зогсоол байхгүй гэсэн гомдол санал их ирэх боллоо. Цаашлаад зогсоолын асуудлаас болж үзэгчид ирэхгүй, үзэгчдийн тоо буурсан. Уран бүтээлчдийн машин ч багтахаа больсон. Тиймээс энэ асуудлыг шийдүүлмээр байна" гэв. 

Харин жүжигчин О.Гэрэлсүх "Бүхэл бүтэн УДЭТ чинь айлын орц, гарц болж хувирчихаад байна. Үзэгчид маань машинаа тавих газаргүй болсон гэх энэ асуудлыг олон жил ярьж ирлээ. Одоо цэгцэлж асуудлыг шийдэж өгөх байх гэдэгт найдаж байна" гэлээ. 

ВИДЕО




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө