Х.Ганхуяг: Нэг л их "харж үзсэн" хүмүүс. Төрийн зохицуулалтгүй салбаруудад өөр бодлого хэрэгжүүлмээр байна

Х.Ганхуяг: Нэг л их "харж үзсэн" хүмүүс. Төрийн зохицуулалтгүй салбаруудад өөр бодлого хэрэгжүүлмээр байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотой  гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Төрийн зохицуулалттай салбаруудад өөр бодлого хэрэгжүүлмээр байна. Тэгэхгүй бол буцаад 1990 руугаа  шилжих нь ээ. Нэг цахилгаан  станц барих гэхээр  фэйсбүүкийн хэдэн сэтгэгдлээс айгаад бөөнөөрөө гүйж очоод ажлыг нь зогсоочихдог. Энэ байдлаасаа хэзээ ангижрах вэ. Хөдөө аж ахуйн салбар  өнгөрсөн жил 8.5  хувийн уналттай байсан. Энэ хэдэд хүрэхийг мэдэхгүй.  Махны үнийг чөлөөлөхгүй бол мал аж ахуй тооноосоо чанар руу шилжихгүй. Махны үнийг чөлөөлж, малчид  тооны биш чанарын хойноос явдаг  тогтолцоо руу  хэзээ яаж орох вэ.  Энэ хэвээр нь хадгалах зорилготой байдаг юм уу. Асуудал гарахаар гүйж очоод зээл тэглэнэ гэнэ, өвс  барьж гүйгээд, нийгмийн  даатгалыг нь өмнөөс нь  төлнө. Үнэндээ  малчид тийм зүйл гуйгаагүй. Тэд  чөлөөтэй  аж ахуйгаа эрхлэмээр байгаа. Нэг л их харж үзсэн хүмүүс. Сангуудын үйл ажиллагааг харахаар төрийн оролцоо бүх салбарууд дээр өндөр болжээ. Төсөв их мөнгөтэй байна. Хуулийн хэрэгжилтүүд хангалтгүй байна.  Засаглалын индексүүдийг  харахад  дунджаар  36-56 хооронд байна.  Зөвшөөрлийн хууль батлуулсан.  Гэвч хувийн хэвшилтэй  уулзалт хийхэд хангалтгүй байна гэсэн.Гоё хууль хийдэг мөртлөө, хэрэгжүүлдэггүй. Энэ танхимд  байгаа  Засгийн газар, агентлагийн дарга  нар  хуулийг өөрсдөө тайлбарладаг. Шинэ хууль, шинэ зөвшөөрөл хуулиараа хориглосон  байхад бий болгодог. Хамгийн сүүлд авто тээврийн үндэсний төвөөс аялал  жуулчлалын тээврийн хэрэгслийн зөвшөөрөл гэж гаргасан. Ийм байж болдог  юм уу. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг бөөн юм болж байгаад баталсан. Гэсэн ч нэг ч  төсөл хэрэгжээгүй. Хэрэв энэ хуулийн хүрээнд төсөл хэрэгжүүлсэн бол  нилээд хэмжээний  зардлын хэмнэлт хийх боломж байсан. Энэ асуудлууд дээр учир дутагдалтай харагдаж байна" гэсэн юм.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар  "УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн хэлсэн олон зүйл дээр санал  нэг байна. Тийм ч зүйлүүд болоод байгаа. Багануурт  700  мкв-ын хүчин чадалтай,  цахилган станц барих шийдвэр гарсан. Харамсалтай нь  хятад хүмүүс ороод ирвэл Монгол Улс  дуусах гэж байна гэсэн  лоозон барьсан хүмүүс тэнд жагсаал цуглаан хийсээр байгаад энэ ажлыг  зогсоосон.  Үр дүнд  нь Багануурын 700 мкв-ын дулааны цахилгаан станц баригдах асуудал зогссон.  Бүтээн байгуулалт хийж, гадаадаас валют төлж авдаг зүйлээ дотооддоо  хийх  гэхээр  элдэв бусын юм ярьж байгаад зогсоодог. Сүүлдээ Багануурын дулааны станцыг  зогсоосон хүн  Монгол Улсын эсрэг тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр ял аваад явж байх жишээтэй. Ийм  нөхцөл байдалд фэйсбүүкийн сэтгэгдэл, цээжээ дэлдсэн  хэдэн лайвчдын үгээр бүтээн байгуулалтаа зогсоодог  байдлыг улстөрчид өөрсдөөсөө эхэлж зогсоох хэрэгтэй. Улс төрчид иргэний зориг гаргаж  чадвал  энэ ажлууд явна. Шийдвэр гарсан ажлуудаа явуулж чадахгүй байгаад харамсаж байгаа. Түүхийн эдийн үнийг өсгөх чиглэлээр  Засгийн газар ажиллаж байгаа. Монгол  Улс ОХУ- руу 30 жил  бараа бүтээгдэхүүн гардаггүй байсан. Энэ хэлэлцээрийг хийж,  мах, махан бүтээгдэхүүн, арьс, арьсан бүтээгдэхүүн, ноос, ноос ноолууран  бүтээгдэхүүнийг  ОХУ-руу   татваргүй, квотгүй  гаргах  хэлэлцээрийг Засгийн газар хийсэн.  Батлах арга хэмжээ явж байгаа . Мөн БНХАУ-тай  ямар нэгэн гэрээ хэлэлцээр байдаггүй.  Бүх зүйл урсгалаараа явж ирсэн.  Хэлэлцээрийг хийх санал тавьсан. Ер нь тал талдаа хөдөө, аж ахуйн  гаралтай түүхий эдийг өсгөхийн тулд  худалдааны хэлэлцээрүүдтэй байх ёстой. Хоёрдугаарт, өөрсдөө хааж, боогоод хөгждөг гэсэн бодлогыг зогсоох хэрэгтэй. Арьс, шир 80, 70, 40, 10, 5000 төгрөгт  хүрч байсан   одоо үнэгүй хаягдаж байга.  2013 онд  Б.Баттулга хөдөө, аж ахуйн сайд байхдаа  Н.Алтанхуяг ерөнхий сайд байхдаа хааж, зогсоосон.  Үр дүн нь энэ.   Зөвшөөрлийн хууль дээр Х.Ганхуяг гишүүнтэй санал нэг байгаа" гэлээ. 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

25 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

26 минутын өмнө