Шар усны үерт өртөж болзошгүй 1306 өрхөд нүүх мэдэгдэл хүргүүлжээ

Шар усны үерт өртөж болзошгүй 1306 өрхөд нүүх мэдэгдэл хүргүүлжээ

Шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүдэд тухайн дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Онцгой байдал болон Цагдаагийн хэлтэс хамтран нүүн шилжих мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-ны байдлаар:

-Баянгол дүүргийн 22, 23 дугаар хорооны 25

-Баянзүрх дүүргийн 11, 23 дугаар хорооны 344

-Налайх дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны 48

-Сонгинохайрхан 7, 9, 40, 41, 26 дугаар хорооны 48

-Сүхбаатар дүүргийн 7, 14, 15, 16, 18, 19, 20 дугаар хорооны 663

-Хан-Уул дүүргийн 5, 8, 9, 10, 14, 13 дугаар хорооны 76

-Чингэлтэй дүүргийн 8, 10, 11, 12, 17, 20, 23, 24 дүгээр хорооны 102 буюу нийт 34 хорооны 1,306 айл өрхөд нүүн шилжих мэдэгдэх хуудас хүргүүлээд байгаа аж.