Гэрийнхээ гаднаас аргал оруулахаар гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Гэрийнхээ гаднаас аргал оруулахаар гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Булган аймаг, Бүрэгхангай сум, Дэрст багийн "Нарийны-Ам" гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км, сумын төвөөс зүүн зүгт 40 км/-т  дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 10:00-11:00 цагийн орчим иргэн Б гэрийнхээ гаднаас аргал оруулж ирнэ гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 19:00 цагт хүлээн авсан.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Бүрэгхангай сумын сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, мэргэжлийн анги, ар гэрийнхэнтэй хамтран  иргэн Б/15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 19:30 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж байна.