Нийслэлийн хэмжээнд 976 тоглоомын талбай байдгаас 803 нь шаардлага хангаагүй гэсэн судалгаа гарчээ

Нийслэлийн хэмжээнд 976 тоглоомын талбай байдгаас 803 нь шаардлага хангаагүй гэсэн судалгаа гарчээ

2020 оноос хойш нийслэлийн хэмжээнд буй хүүхдийн тоглоомын 976 талбайд судалгаа хийжээ. Уг судалгаагаар 803 нь стандартын шаардлага хангаагүй буюу ашиглалтын шаардлага хангахгүй, засвар үйлчилгээ дутагдалтай гэсэн нийтлэг зөрчил илэрсэн байна.

Улмаар 2022 онд Хотын стандартын хүрээнд Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг дээрх үзлэг шалгалт, судалгаанд үндэслэн боловсруулж, НИТХ-аар батлуулсан юм. Шинэ стандарт батлагдсан тул 2023 онд хүүхдийн тоглоомын 487 талбайд шалгалт хийхэд гадаргууг хатуу хучилттай гүйцэтгэсэн, бүрэн бус буюу ашиглалтын шаардлага хангахгүй, суурилуулалт болон холбох хэрэгсэл дутуу эсхүл ил гарсан боолтыг далдлаагүй, тохиромжгүй байрлалд байгуулсан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

Үүнтэй холбоотойгоор илэрч буй зөрчлийг арилгах, стандартын шаардлагад нийцүүлэх зөвлөмж, мэдэгдлийг Хотын стандарт, хяналтын газраас холбогдох нутгийн захиргааны байгууллагууд болон Сууц өмчлөгчдийн холбоодод хүргүүлэн, арга зүйгээр ханган ажилласан байна.