ВИДЕО: Сэлхийн орчимд шар усны үер болж, ойролцоох айл өрхүүдэд эрсдэл учруулж байна

ВИДЕО: Сэлхийн орчимд шар усны үер болж, ойролцоох айл өрхүүдэд эрсдэл учруулж байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний  цас эрчимтэй хайлснаар гэр хорооллын зарим хорооны нутаг дэвсгэрт гудамж талбай усанд автах, шар усны үер буух эрсдэл өндөр байна.

Тодруулбал, Сэлхийн орчимд шар усны үер болж иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж, ойр орчмын айл өрхүүдэд эрсдэл учруулж эхэлжээ. Үүнтэй холбоотой есөн дүүргийн 59 хорооны 28,074 айл өрхөд шар усны үерээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж буй.