"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны ногдол ашиг болох 256, 000 төгрөгийг энэ долоо хоногт олгоно гэж Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Бүрэн Эрхт Төлөөлөгч Ж.Ганбат мэдэгдлээ.
Тодруулбал, Лхагва, Пүрэв гарагт иргэдийн данс руу шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн буюу шинээр хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг хүүхдийн мөнгөний дансанд орох аж. Монгол Улсын 2.5 сая иргэнд 1,072 хувьцааны ногдол ашгийг хуваарилах аж.