Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүүгийн хүү Д.Баянбат "Алтан унага"-ны эзэн болжээ

Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүүгийн хүү Д.Баянбат "Алтан унага"-ны эзэн болжээ

Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач, XX зууны манлай хүлэгч хэмээн хүндлэгдсэн Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Данзаннямын Даваахүүгийн хүү Монгол Улсын Манлай уяач Д.Баянбат МҮОНРТ-ийн нэрэмжит "Алтан унаганы эзэн" болжээ. 

Манлай уяач Д.Баянбат нь өнгөрсөн жил 1000 гаруй адуу тоолуулж, 200 гаруй төл бүрэн хүлээн авснаар "Алтан унага"-ны эзэн болжээ. Тэрбээр,  Миний өндөр өвөө Мөнх гэж хүн 1950 онд Монгол Улсын Сайн малчин болж байсан. Монгол хүний дархлаа гэж бий. Нүүдэлчин ахуй соёл, адууны үнэр гэж бий. Хүүхэд наснаасаа малын захад өсөж, аргалын үнэр адууны үнэрийн мэдэрч, морь унаж сурах нь зөв гэж үздэг. Би зургаан наснаасаа хурдны морь унасан гэж ярив.