БНХАУ-ын Шанхай хотод төвтэй “Autoflight” компанийн үйлдвэрлэсэн нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгсэл худалдаанд гарч эхэлжээ.
Тухайлбал, “Autoflight”-ийн үйлдвэрлэсэн хоёр тонн орчим жинтэй “eVTOL” нисдэг такси нь нисэх онгоцны буудал, хөөрөх зурвас шаардлагагүйгээр нисэж, 200 км/цаг хүртэл хурдлах чадвартай бөгөөд Америк, Европт нэвтрүүлсэн жолоочгүй такси үйлчилгээтэй ижил автомат үйлдэлтэй, нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгсэл гэдгээрээ онцлог болж байна. Нисгэгчгүй “eVTOl” нисдэг таксины туршилтыг өнгөрсөн сард БНХАУ-д хийж, автомашинаар хоёр цаг гаруй хугацаанд зорчдог Шэньжэнь-Жухай чиглэлд нисэхэд ердөө 20 минутын хугацааг зарцуулжээ.