Монгол туургатны "Миний Монгол бичиг" олон улсын наймдугаар уралдаан болно

Монгол туургатны "Миний Монгол бичиг" олон улсын наймдугаар уралдаан болно

Монгол туургатны "Миний Монгол бичиг" олон улсын наймдугаар уралдаан болох гэж байна.

Уралдааны зорилго: 1000 жилийн түүхтэй үндэсний монгол бичгийг сурах, сургах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх 2015 онд УИХ-аар баталсан “Монгол хэлний тухай хууль”,  2020 онд Монгол Улсын Засгийн Газрын баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III” зэрэг  төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх, эрчимжүүлэх болон  үндэсний шашин, соёлын эх сурвалжийг танин мэдүүлэхэд оршино.

Уралдааны хэлбэр: 1. Бичгийн,

2. Бүтээлийн

  1. Бичгийн уралдааны ангилал:

а/ ЕБС-ийн 9-10-р ангийн сурагчид

б/ ЕБС-ийн 11-12-р ангийн сурагчид

в/ Насанд хүрэгчид (Оюутан, залуучууд, хүрээ хийдэд ажиллаж, шавилан сурч буй лам хувраг, монгол бичигтнүүд)

г/Мэргэжлийн багш нар (Монгол хэл, уран зохиолын багш нар, мэргэжлийн хүмүүс)

  1. Бүтээлийн уралдаан:

Бүтээлийн ангилалд оролцогчид цаас, торго, мод, төмөр зэрэг бусад материалаар Чингис хааны сургаал, Бурхан багшийн сургаал, эртний уран зохиол болон яруу найргийн сонгодог мөртөөс  уран бичих, зурах, сийлэх, оёх, наамал бүтээлээр оролцоно. Бүтээлийн ангилалд сурагчид, насанд хүрэгчид гэж шалгаруулна.

Уралдааны бүртгэл: (Хураамжгүй.)

Оролцогчид 2024 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 18:00 цаг хүртэл Монгол туургатны “Миний монгол бичиг” олон улсын уралдаан” фэйсбүүк хуудсаар  болон биеэр МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн сургалтын танхимд бүртгүүлнэ.

Уралдааны шалгаруулалт:

а/Уралдаанд биечлэн ирж оролцоно.

б/ Уралдаан 2024 оны 04 дүгээр сарын 06-07 - ны өдрүүдэд МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Монголын Бурханы Шашны Дээд Сургууль дээр болно.

в/ ЕБС-ийн 9-10-р ангийн сурагчид: 2024 оны 4 дүгээр сарын 6 –нд 10:00 цагаас,

г/ ЕБС-ийн 11-12-р ангийн сурагчид: 2024 оны 4 дүгээр  сарын 6 –нд 14:00 цагаас,

д/ Мэргэжлийн багш нар болон  Насанд хүрэгчид: 2024 оны 4 дүгээр сарын 07 –нд 10:00 цагаас тус тус эхэлнэ.

е/ Бүтээлийн уралдаанд оролцогчид 2024 оны 3 дугаар сарын 20-наас 4 дүгээр сарын 3-ны өдрийн 18:00 цаг хүртэл Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн сургалтын танхимд бүтээлээ ирүүлнэ.

Бичгийн уралдаан дүгнэх журам: Уралдаанд оролцогчдыг алдаагүй зөв, хичээнгүй цэвэр бичсэн болон уралдааны  сэдвийн агуулга, найруулгын бүтэц, зөв бичгийн чадвар, сонгодог монгол бичгийн хичээнгүй тигээр бичсэн зэргийг харгалзан шалгаруулна. 

Уралдааны дүн: 2024 оны 4 дүгээр сарын 7-нд 18:00 цагт Монгол туургатны “Миний монгол бичиг” олон улсын уралдаан фэйсбүүк хуудсанд нийтэлнэ.

Шагнал гардуулах ёслол: 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 11:00 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд болно.

Идэвхтэй оролцсон 30 хүртэл оролцогчийн талархал, номын шагналыг мөн өдрийн 15:00 цагаас  Дашчойнпэл дацангийн сургалтын танхимд олгоно.

Ангилал тус бүрт: 

Тэргүүн байр: - Медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

Дэд байр:        - Медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

Гутгаар байр: - Медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал 

Тусгай байр:   - Өргөмжлөл, мөнгөн шагнал

- Шилдгийн шилдэг нэг оролцогчийг Монгол туургатны “Шилдэг”-ээр  шалгаруулж, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

- Мэргэжлийн багш нарын  ангилалд байр эзэлсэн 5 хүртэлх багшид  БШУЯ-ны “Үндэсний бичиг, соёлыг дэлгэрүүлэгч” цол тэмдэг гардуулна. 

- Амжилттай оролцсон 5 хүртэлх оролцогчийг “Монгол бичгийн нийгэмлэг”, “Үндэсний бичиг сэргээх сан”-ийн мөнгөн шагналаар шагнана.

Ерөнхий зохион байгуулагч: МБШТөв Гандантэгчэнлин хийд

Хамтран зохион байгуулагч: “Монгол бичгийн нийгэмлэг”, БШУЯ, МБШДС, “Лавайн эгшиг” радио, “GANDAN TV” телевиз, “Билгийн мэлмий” сонин

Холбоо барих: Монгол туургатны “Миний монгол бичиг” олон улсын уралдаан фэйсбүүк хуудасны онлайн туслах, утас: 99269209, 88100709, 11-305973/ажлын цагаар/