Ц.Магалжав: М.Бадарчийн цолыг хураах эсэхээр Спортын арбитраас эцсийн шийдвэрийг гаргана

Ц.Магалжав: М.Бадарчийн цолыг хураах эсэхээр Спортын арбитраас эцсийн шийдвэрийг гаргана

Улсын Арслан М.Бадарчийн спортын арбитрын маргааныг нээлттэйгээр шийдвэрлэхээр болсон талаар Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн төвөөс өнгөрсөн сарын 14-ний өдөр /2024.03.14/ мэдээлсэн.

Гэхдээ хувь хүний болон төрийн албаны нууцтай холбоотой мэдээллийг задруулахгүй байх үүргийн хүрээнд хэсэгчлэн хаалттай горимд шилжих шаардлага байгааа гэсэн юм. Асуудлыг сануулахад, улсын наадамд түрүүлсэн М.Бадарчаас S1 төрлийн допинг илэрсэн. Харин тэрбээр шинжилгээний хариуг эсэргүүцэж, барилдах эрхээ сэргээлгэхээр спортын арбитрт хандсан байдаг. Тэгвэл уг хуралдааны талаар Монгол Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав "Хариуцагчаар баяр наадмын комисс оролцоно. Хурал энэ сард олон нийтэд нээлттэй болж, шийдвэр гарна. Үндэсний бөхийн холбоо, Допингийн эсрэг байгууллага, Спортын арбитрын байгууллагаас мэдээлэл авч ажиллаарай гэх чиглэлийг Шадар сайд С.Амарсайхан өгсөн. Бөхийн салбар хороо анхаарч ажиллана. Спортын арбитр төрийн бус байгууллагаас маргааныг шийдвэрлэнэ. Энэ шийдвэрийг хүлээхээс өөр аргагүй" гэсэн юм.