Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Францын “Пома” групптэй хамтран дүүжин тээвэр барих бэлтгэл ажил эхэлсэн билээ.
Тэгвэл маргааш 11:40-13:40 цагт Арцатын ам, Порше Центрийн зүүн талд Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй дүүжин тээвэр нэвтрүүлэх төслийн шав тавина гэж Монцамэ агентлаг мэдээлжээ. Дүүжин тээвэр ашиглалтад орсноор Яармаг-Хархорин зах чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулах боломжтойг тус группийн төслийн дэд менежер Лео Фридрих ярьжээ.