Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын 80 дахь км орчимд буюу Төв аймгийн Баянчандмань сумын ойролцоо зам эвдэрч, аюултай нөхцөл байдал үүссэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл уг чиглэлийн авто замд үүссэн эвдрэл гэмтлийг засварлахаар шуурхай арга хэмжээ авч байгаа талаар Зам, тээвийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэн засварлах төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй хоёрдугаар багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэл авто замын 80-81 км-т дөрвөлжин хоолойн буцаан дүүргэлтийн хэсэг суулт үүссэн.
Одоогоор тус авто замын төсөл хэрэгжүүлэх нэгж, барилгын ажлын зөвлөх, гүйцэтгэгч компаниуд шуурхай арга хэмжээ авч, засварлаж, тэмдэг, тэмдэглэгээ тавьж, осол гэмтлээс хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Иймд сргэд, тээвэрчид хурд хэтрүүлэлгүй, анхаарал болгоомжтой зорчихыг ЗТХ-ийн яамнаас хүсчээ.