ВИДЕО: "СУИС-ийн оюутнууд  доод курсийн оюутнуудаа хүчирхийлдэг байсныг үгүйсгэхгүй. Одоо ийм зүйл байхгүй" гэв

ВИДЕО: "СУИС-ийн оюутнууд доод курсийн оюутнуудаа хүчирхийлдэг байсныг үгүйсгэхгүй. Одоо ийм зүйл байхгүй" гэв

СУИС-ийн оюутнууд тэр дундээ нэр бүхий олны танил жүжигчид доод курсынхээ оюутнуудыг хүчирхийлж, элдэвээр дарамталдаг байсан талаар нэгэн иргэн цахим сүлжээнд мэдээлэл дэлгэж, энэ нь өдгөө олны анхаарлыг татаад байна.

СУИС-ийн оюутнууд нэгнийгээ хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй талаар бид өмнө нь сурвалжлан хүргэж байсан юм. Энэ талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл өдгөө СУИС-д хүчирхийлэл үйлдэж, элдэв байдлаар дарамталдаг эсэхийг багш, оюутнуудаас тодрууллаа. 

ВИДЕО:

Оюутнуудын өгч байгаа мэдээллээр "СУИС-д одоо ямар нэгэн хүчирхийлэл, дарамт үүсгэдэг асуудал байхгүй. Өмнө нь ийм зүйл гарч байсныг үгүйсгэхгүй. Одоо сургууль бүрэн камертай учир ийм зүйл үйлдэх ч боломжгүй. Нийгмийн сүлжээнд сургуультай нь холбоотой таагүй мэдээлэл гарч байгаад харамсаж байна" гэдгээ хэлж байлаа.

Харин тус сургуулийн багш "Сургуулийн зүгээс оюутнуудын дунд ёс зүйн алдаа гарахаас сэрэмжлүүлж, сургалтын хөтөлбөртөө энэ чиглэлийн хичээлийг ордог. Өнгөрсөн жил оюутнууд нэгнийгээ хүчирхийлсэн асуудал гараад хууль хяналтын байгууллага шалгасан. Харин энэ жилийн хувьд ямар нэгэн тийм зүйл гараагүй. Цахим сүлжээнд гарсан мэдээллийг үзсэн. Тухайн үед чухам юу болсон талаар мэдээгүй. Энэ талын мэдээлэл байхгүй байна" гэлээ. 




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө