А.Отгонбаатар: Ш.Сайхансамбуу ах Х.Баттулга ерөнхийлөгчийн өгсөн “маузер” гэх бууг миний толгойд тулгасан

А.Отгонбаатар: Ш.Сайхансамбуу ах Х.Баттулга ерөнхийлөгчийн өгсөн “маузер” гэх бууг миний толгойд тулгасан

“Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар Ш.Сайхансамбууг өөрт нь буу тулган, ална гэж сүрдүүлсэн талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Тэрээр энэ талаар ярихдаа "Би Сайханаа ахыг ерөөсөө муриагүй. Сайханаа ах хамгийн сүүлд надад буу тулгасан. "Чи миний үгээр яв, тэгэхгүй бол чамайг ална" гэсэн. Тэгэхээр нь "Би үхэх ёстой бол таны өрөөнд үхнэ биз дээ" гээд гараад явсан. Харин Сайханаа ах ярихдаа "Тэр залуу гэнэт ирээд, гэнэт явсан" гээд байх юм. Үгүй ээ, ах аа. Та Х.Баттулга Ерөнхийлөгчийн өгсөн “маузер” гэдэг бууг та миний толгойд тулгасан шүү дээ" гэж ярьжээ.

"Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар Ш.Сайхансамбуу нар хамтран 2020 онд нэг намаас нэр дэвшиж байсан. Гэвч сонгуулийн дараа хоёр тийшээ болцгоож, А.Отгонбаатар, Ш.Сайхансамбуугаас нэлээдгүй их мөнгө аваад салсан гэх мэдээлэл тарсан юм.




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө