Засгийн газрын өнөөдрийн /2024.04.03/ хуралдаанаар ШШГЕГ-ын даргаар хурандаа Б.Нандинболорыг томилжээ. Үүнээс өмнө ШШГЕГ-ын тэргүүн дэд бөгөөд хорих ял эдлүүлэх албаны даргаар ажиллаж байсан тэрбээр Хэнтий аймаг дахь хорих 419 дүгээр ангийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, тус байгууллагад бага тушаалаас эхлэн ажилласан нэгэн.