Орхон голын мөс цөмөрч, “приус-20” автомашин усанд суусан байсныг татан гаргажээ  

Орхон голын мөс цөмөрч, “приус-20” автомашин усанд суусан байсныг татан гаргажээ  

Архангай аймаг, Хотонт сум. Бургалдай багийн “Хар балгас гэдэг газар”/аймгийн төвөөс зүүн хойд 150 км-т, сумын төвөөс хойд зүгт 20 км-т, Хархорин сумаас хойд зүгт 20 км-т/  Орхон голын мөс цөмөрч суудлын автомашин усанд суусан тухай дуудлагыг 04.03-ны өдрийн 21:08 цагт хүлээн авсан байна.  

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 45 дугаар ангийн алба хаагчид 22:40 цагт очиход Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Архангай аймгийн Хотонт сумын Бургалдай багийн “Хар балгас гэдэг газар”-ын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Н-ийн  “Приус-20” загварын суудлын автомашин усанд суусан байсныг 23:20 цагт татан гаргасан.