Баригдаж байсан барилгаас төмөр унаж, явган зорчигчийг гэмтээх шахсан талаар иргэн бичлэг хийж олон нийтийн сүлжээнд байршуулжээ.
Тодруулбал, Дунд гол дагуу баригдаж байсан барилгаас 20 см орчим төмөр иргэний яг хажууд нь унасан талаар иргэн мэдээлсэн байна. Уг иргэн барилгын ажилчдад төмөр унасан талаар хэлж, анхааруулах гэсэн ч хариу өгөөгүй гэнэ. Энэхүү орон сууц нь “Алтернатив клин энержи” ХХК-ийн барьж буй 2022 онд эхэлсэн, 24 давхар орон сууцны барилга юм.
ВИДЕО: