"Монголд зочлох жил 2023-2025"-ын хүрээнд зохион байгуулж буй "Ho Chi Minh Road Show 2024" Вьетнам улсын Хо Ши Минь хотноо амжилттай эхэллээ.
Энэхүү рөүд шоу нь тус улсын аялал жуулчлалын фестивальтай давхцан зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсаас 11 тур оператор компани төлөөлөн оролцож байна. "Ho Chi Minh Road Show 2024" нь 4 өдөр үргэлжлэх бөгөөд маргааш буюу дөрөвдүгээр сарын 5-нд В2В уулзалтаар үргэлжилнэ.