БНСУ-ын “Бурханы найрал хөгжим” кино Монголд зураг авалтаа эхлүүлсэн талаар тус улсын "10 Asia" мэдээллийн сайт мэдээлжээ.
Уг кино нь Хойд Солонгосын Аюулгүй байдлын газрын ажилтан гадаад валют олохын тулд хуурамч хамтлаг бүрдүүлж буй түүхийг өгүүлэх гэнэ. Энэхүү киногоор жүжигчин Пак Си Ху 9 жилийн дараа дэлгэцнээ эргэн ирж буй явдал бөгөөд гол дүрд 2AM-ын Жинвун Жон болон жүжигчин Юн Жэ Мун, Тэ Ханхо, Со Дун Вон, Чой Сонжа, Жан Жи Гён, Мүн Гён Мин, Хан Жон Ван нар тогложээ.
Тэгвэл саяхан "Бурханы найрал хөгжим" киноны хамт олон, жүжигчид Миат Эйрлайнс компанийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотыг зорьсон ба “Студио Таргет” продакшны мэдэгдсэнээр тус киноны 100 орчим ажилтан Монголд иржээ.