Хойд Солонгосын Ерөнхийлөгч агсан Ким Ир Сений мэндэлсний ойг тэмдэглэх "Найрамдлын урлагийн наадам"-д Орос, Хятад, Монгол оролцоно гэж мэдээлжээ

Хойд Солонгосын Ерөнхийлөгч агсан Ким Ир Сений мэндэлсний ойг тэмдэглэх "Найрамдлын урлагийн наадам"-д Орос, Хятад, Монгол оролцоно гэж мэдээлжээ

БНАСАУ-ын "Родун Синмун" сониноос Орос, Хятад, Монгол гурван орны урлагийн баг БНАСАУ-ын ерөнхийлөгч агсан Ким Ир Сений мэндэсний ойг тэмдэглэх олон улсын урлагийн арга хэмжээ болох "Найрамдлын урлагийн наадам"-д оролцоно гэж мэдээлжээ. 

Жусоны урлагийн солилцооны нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Ким Гуан Иг "Родон Синмун" сонинд өгсөн ярилцлагадаа, "33 дахь удаагаа зохион байгуулж буй урлагийн наадамд Оросоос 20 орчим урлагийн хамтлаг оролцох бол БНХАУ-аас Үндэсний симфони найрал хөгжим, Шанхай хотын тайзны урлагийн хамтлаг оролцохоос гадна Монгол Улсаас бүх армийн концертын найрал хөгжим тэргүүтэй урлагийн багууд оролцоно" гэжээ.

Мөн Соёл, спорт, аялал жуулчлалын яамны захирал Ким Мён Жон, "Оролцогч урлагийн хамтлагууд "Генерал Ким Ир Сений дуу", "Генерал Ким Чен Ирийн дуу" болон Ерөнхий нарийн бичгийн дарга (Ким)-ийн дууллыг сонгосон ба бэлтгэл ажилд маш их хүчин чармайлт гаргаж байгаа" гэв. Наадмыг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг ба энэ жил Ким Ир Сений мэндэлсний 112 жилийн ой тохиож байгаа юм. Оролцогч улсуудын онлайнаар илгээсэн тоглолтын бичлэгүүдийг монтаж хийн Солонгосын төв телевизээр энэ сарын 11-25-ны хооронд үзүүлэх гэнэ.

Эх сурвалж: Yonhab news