“Старлинк"-н Монгол дахь албан ёсны борлуулагчаар “Жимобайл” компани ажиллахаар болжээ

“Старлинк"-н Монгол дахь албан ёсны борлуулагчаар “Жимобайл” компани ажиллахаар болжээ

Өнгөрсөн гуравдугаар сард “Старлинк" компанийн интернэтийн үйлчилгээ манай улсад албан ёсоор нэвтэрсэн. Тэгвэл хиймэл дагуулын өндөр хурдны интернэт үйлчилгээ үзүүлэгч “Starlink” компани Монгол дахь албан ёсны борлуулагчаараа үндэсний оператор “Жимобайл”-ыг сонгожээ.

Ингэснээр Монгол улсын хэрэглэгчид “Старлинк”-ийн байгууллага буюу бизнест зориулсан төхөөрөмжүүдийг нэмэлт төлбөргүй, үйлдвэрлэгчийн баталгаат хугацаатайгаар “Жимобайл”-аас авах боломжтой болж байна. Шилэн кабель, үүрэн сүлжээ хүрэх боломжгүй газарт уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, нам орбитод байршуулсан хиймэл дагуулын сүлжээгээр интернэтийг байгууллагаараа ашиглах хүсэлтэй бол та үйлчилгээний мэдээлэл, төхөөрөмжийн урьдчилсан захиалгаа 97007444, 93104040 дугаараар, [email protected] хаягаар илгээх боломжтой гэж "Жимобайл"-аас мэдээллээ.