Д.Өлзий-Орших: И.Мишээлийг би продюсерлэе гэж хэд хэдэн удаа санал тавьж байсан ч Б.Чинбат зөвшөөрөөгүй

Д.Өлзий-Орших: И.Мишээлийг би продюсерлэе гэж хэд хэдэн удаа санал тавьж байсан ч Б.Чинбат зөвшөөрөөгүй

Залуу дуучин И.Мишээл хөгжмийн зохиогч Б.Чинбат болон түүний эхнэр "Sweet Emotion" хамтлагийн дуучин Ц.Сарнай нартай гэрээ байгуулсан нэрийдлээр дарамтлуулдаг байсан талаараа шүгэл үлээсэн. 

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн хэд хэдэн урлагийн төлөөллүүдийн нэг нь Өөжгий буюу гитарчин Д.Өлзий-Орших байв. Тэрбээр, "Өнөөдөр ч маниус сошиалаар хавтгайгаараа алуулах байх. Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхэр гэдэг шиг. Шүгэл үлээсэн дүү нарт буруу өгөхгүй. Үнэхээр тийм юм байсан бол тос усаараа ялгараад явах нь зүйн хэрэг. Үнэн хэзээ нэг цагт заавал ялдаг. Ер нь ч тэгээд бидний үеийн урлаг үндсэндээ энэ хүрээд дуусаж байх шиг байна. Залуус илүү цэвэр, ёс зүйтэй, зөв урлагийг цааш нь авч явах болтугай" гэжээ. 

Мөн, "Чинбаа, Мишээл бид " нэг хамтлагт байсан нь үнэн. Тэр үед тийм эзэн зарцын харьцаа бидэнд анзаарагдаж байгаагүй. Харин нэг үнэн гэвэл Чинбаад Мишээлийг би продюсерлэе гэж хэд хэдэн удаа санал тавьж байсан ч зөвшөөрөөгүй" гэв.