Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багийн нутаг “Гранд гарден” 12 давхар 2А байр шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 05-ны 11:51 цагт ирсэн. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56, 81, 58, 68 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, мөн өдрийн 12:47 цагт гал түймрийн тархалтыг зогсоосон. Бүрэн унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Машин унадаг юм бол дугаараа тавиад,утсаа авдаг наад захын соёлтой болмоор бнаа.
— Мандарваа (@Mandarvaa88) April 5, 2024
Гал командын машин орж чадахгүй аюул болох гэж бсан бна шд. pic.twitter.com/IP4UD7JtL0