Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Задгай дөрөвдүгээр багийн иргэн Нямдоржийн гэр бүлд өчигдөр /2024.04.05/ хоёр охин, нэг хүү, гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Одоогийн байдлаар ихрүүд болон ээжийнх нь бие эсэн мэнд, сайн байгаа аж.
Засгийн газраас гаргасан журмын дагуу 3 ба түүнээс дээш ихэр хүүхдэд нэг удаа хүүхэд тус бүрт 3 сая төгрөг өгдөг билээ.