Дэлгүүр орохоор гараад алга болсон 14 настай хүүг олж ар гэрт нь хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна

Дэлгүүр орохоор гараад алга болсон 14 настай хүүг олж ар гэрт нь хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна

Цагдаагийн байгууллагад “14 настай эрэгтэй хүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17.00 цагийн үед дэлгүүр орохоор гараад одоо хүртэл ирээгүй байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгууллаа. Хүүхдийг өнөөдөр буюу 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс олж ар гэрт нь хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.