Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэд байрандаа орлоо

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэд байрандаа орлоо

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн гүйцэтгэгч компанийн ажил зогсож, 10 жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон өрхүүд орон сууцны түлхүүрээ гардлаа.

Тодруулбал, НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн V, VI, VII хороо, Ханын материал орчмын Гэр хорооллын 130 га газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон. Тухайн жилдээ “Жи Ди” компанийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ.

Төслийн байршилд 2015 онд “Жи Ди” компани 24 айлын 24 нэгж талбар бүхий 11 га газар чөлөөлсөн ч тус компанийн ажил зогссоны улмаас 24 өрх хохирсон юм. Иймд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн VI дугаар хороонд 126 айлын орон сууц ашиглалтад орж, тухайн 24 өрх түлхүүрээ гардан авсан байна.

“Нийслэлийн орон сууцны корпораци” компанийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан Газраа чөлөөлж өгсөн айлууд гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагааны улмаас 10 жил хохирсон. Сүүлийн 4-6 жилийн хугацаанд тухайн өрхүүдийг НОСК-ийн түр суурьшуулах байранд үнэ төлбөргүй байрлуулж, хохирлыг барагдуулахаар ажилласан. Тухайн байршилд 1.1 га талбарт 24 айлын газрыг чөлөөлж төсөл хэрэгжих ёстой байсан. Уг 1.1 га талбайг НОСК-ийн мэдэлд шилжүүлж, цаашлаад 116 айлын газрыг чөлөөлөн, нийт 9.3 га талбайд нэгдсэн төлөвлөлт бүхий хороолол, хотхоныг байгуулахаар ажиллаж байна” хэмээв.