МУГТ Э.Цэндбаатар Олимпийн эрхийн төлөөх хоёр дахь тулаанаа өнөөдөр хийнэ

МУГТ Э.Цэндбаатар Олимпийн эрхийн төлөөх хоёр дахь тулаанаа өнөөдөр хийнэ

Тайланд улсын Бангкок хотноо 2024 оны тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Парис 2024" олимпийн наадмын эрх олгох тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн өчигдөр /2024.04.06/ Их тамир Олимп цогцолборт болжээ.
Энэ тэмцээнд оролцохоор ирсэн МУГТ Э.Цэндбаатар ялалт байгуулж, олимпийн эрхээ авсан байна.
Эхний шат болох сорилго тэмцээндээ ялалт байгуулсан тэрбээр олимпийн наадамд оролцох эрхтэй болох тулаанаа өнөөдөр хийх юм байна. Энэ тэмцээндээ орсны дараа тэрбээр удахгүй буюу нөгөөдөр АНУ руу буцах аж Э.Цэндбаатар өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд Олимпийн эрхийн сорилд оролцох хүсэлтгээ гаргасан юм. Тодруулбал, Монголын боксын холбооны ерөнхийлөгч В.Ганзоригт хүсэлт гаргасан. Хүсэлтэд Э.Цэндбаатар өнгөрсөн хугацаанд удаа дараа сахилгын шийтгэл хүлээж боксын холбооны итгэлийг алдсан бүх үйлдэлдээ харамсч уучлалт гуйсан юм. Тиймээс энэ удаа дахин уужуу сэтгэлээр хандахыг хүссэн билээ.