Иргэн Р.Ууганбаатар, М.Цэнджав, Ш.Буянжаргал нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг иргэдэд 100 хувь өмчлүүлэхийг уриалан мэдээлэл хийж байна.
Тэд “ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл хийж 2028 он хүртэл нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөс өсгөхгүй гэж хэлсэн. Баялгийн сангийн тухай хуулийг яаралтай горимоор өргөн барьсан байгаа. Мөн үүнтэй уялдуулан Ашигт малтмалын тухай хуулиар ЭТТ компанийг нээлттэй компани болгоно гэсэн байгаа. Ийм байдлаар нээлттэй компани болгох юм бол бид ЭТТ-г бид 850 дахин бага үнээр алдах гэж байна. Үүнийг мэдээд бид Сүхбаатарын талбай дээр 10 хоног жагсаж, өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж, дараа нь Төрийн ордон орж шаардлага хүргүүлэхээр шийдлээ.
Мөн “хувьцааны луйвар хийж Эрдэнэс-Тавантолгой компанийг авах гэж байгааг ард иргэд одоо анхаарах болсон. Тиймээс “Эрдэнэс-Тавантолгой”-н бүх хувьцааг 100 хувь ард түмний мэдэлд өг. Хоёрдугаарт, нэгж хувьцааны мөнгийг 933 төгрөг биш 70 мянган төгрөг болго” гэж байгаа юм. Энэ шаардлагыг бид хүргүүлж өмнө нь жагсаал хийж байсан. Ахиад ч хийх болно” гэж мэдэгдлээ.